Түгээмэл асуултууд

Анх ирэхдээ юу авчрах вэ?

Усны малгай, сэлэлтийн хувцас, алчуур, шүршүүрийн хэрэгсэл авчрах шаардлагатай. Усны малгай заавал байх ёстой.

Хүүхэд хэдэн наснаас орох вэ?

4-өөс дээш насны хүүхдүүд эцэг эхийн хамт орж болно. 6-аас дээш насны хүүхдүүд ганцаараа орж болно.

Нэг удаагийн оролт хэдэн минут вэ?

Нэг оролт 45-60 минут үргэлжилнэ.

Хоцорвол яах вэ?

Хэт хоцорсон тохиолдолд цаг цуцлагдаж болзошгүй. Урьдчилан мэдэгдэнэ үү.

Цаг цуцлах боломжтой юу?

Товлосон цагаас 2 цагийн өмнө цуцлах боломжтой.

Багцын үлдэгдлээ хаанаас харах вэ?

Портал руу нэвтэрч "Миний багц" хэсгээс харах боломжтой.

QR кодоо мартвал яах вэ?

Портал руу нэвтэрч QR кодоо дахин үүсгэж болно. Эсвэл утасны дугаараа хэлж бүртгүүлж болно.

Касс дээр төлж болох уу?

Тийм, бэлэн мөнгө болон картаар төлж болно.

Даваа гарагт ажилладаг уу?

Үгүй, даваа гарагт амарна.

Цайны цагт бассейн хаадаг уу?

Тийм, 13:00–14:00 цайны цагтай.

Шүршүүр, хувцас солих өрөө бий юу?

Тийм, эрэгтэй эмэгтэй тусдаа шүршүүр хувцас солих өрөөтэй.

Усны температур хэд вэ?

Усны температур 26-28°C байна.